More Website Templates @ TemplateMonster.com - October 10, 2011!

Бидний тухай

ИЗОХАУС ХХК нь 2004 онд байгуулагдсан. Модон рамтай угсармал барилгын үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын анхдагч компани бөгөөд одоогийн байдлаар жилд дунджаар 3000 м2 ( ISObox ) модон модул, 180000 м ( ISOjoist ) модон дам нуруу үйлдвэрлэх хүчин чадал бүхий 2 үйлдвэр, 50 ажилтантай.

Энэхүү барилгын технологи нь АНУ, Канад, баруун Европын орнуудад өргөн дэлгэрсэн бөгөөд дулаан болон дуу чимээний тусгаарлалт өндөр. Барилгын үндсэн хийцүүдийг үйлдвэрийн аргаар бэлдэж, богино хугацаанд угсардаг учир барилгын чанар тогтмол сайн байдаг. Барилгыг жилийн аль ч улиралд үйлдвэрлэж, ямар ч газар барих боломжтой бөгөөд манай орны цаг уурын нөхцөлд хамгийн тохиромжтой систем болох нь баригдсан барилгууд дээр хийгдсэн олон төрлийн судалгаагаар батлагдсан болно.

Тус компанийн авсан шагналууд:

2006 онд “Дэвшилтэт шинэ технологи, чанар сайтай материал бүтээгдэхүүн”
уриан дор зохион байгуулагдсан “Барилга-2006” үзэсгэлэнгийн өргөмжлөл
2007 онд “БАРИЛГА ОРОН СУУЦ - 2007” үзэсгэлэн яармагийн батламж
2009 онд “ӨНӨР ХОТХОН” оны шилдэг барилгад ( ISOsan ) бэлэн ариун цэврийн модул нийлүүлсэн талархалын жуух
2009 онд “БАРИЛГА ОРОН СУУЦ ЭКСПО - 2009” үзэсгэлэнгийн “Дэвшилтэт шинэ технологийг зах зээлд нэвтрүүлэгч” цом
2009 онд “БАРИЛГА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЭКСПО - 2009” олон улсын барилгын үзэсгэлэнгийн “БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХӨНГӨВЧЛӨХ ШИНЭ, ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ” өргөмжлөл
2012 онд АНУ-ын МОДУЛАН БАРИЛГЫН ИНСТИТУТЭД АЛБАН ЁСНЫ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ.
ИЗОХАУС ХХК-ийн эзэмшиж буй оюуны өмчийн газраас баталгаажуулсан худалдааны тэмдгүүд:
ISOjoist - Даацын модон дам нуруу
ISOwall - Стандарт ханын бэлдэц
ISOsan - Бэлэн ариун цэврийн модул
ISObox - Модон рамтай угсармал, зөөврийн модул

ТЭЭВЭРЛЭЛТ, УГСРАЛТ

<
Дэлгэрэнгүй

Утас: 976-99015101 "ИЗОХАУС" ХХК, СХДүүрэг 5 шар, Энхжин Худалдааны Төв
Утас: 99015101, 88743665
Имайл: info@isohaus.mn
Вэб хуудас: www.isohaus.mn